Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Дорнод аймаг

2020 ОНД ДОРНОД АЙМАГТ ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил /нэмэлт санхүүжилт/ төслийн 100% болон орон нутгийн хамтарсан санхүүжилтээр дараах хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

зээлийн мэдээлэл

Дорнод аймгийн бүх сумдад Хаан банктай байгуулсан гэрээний дагуу хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгч иргэн, эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид зээл олгож байна. 2021 оны 08 дугаар сарын байдлаар 11 иргэнд 64,5 сая төгрөг, 8 ААН-д 449,0 сая төгрөгийн зээлийг олгосон байна.

   Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл болон аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2020 онд 1201,2 сая төгрөгийн  8 төсөл, арга хэмжээг /14 суманд Инженерийн хийцтэй худаг шинээр барих, 7 суманд Бог мал угаах ванн шинээр барих, 3 суманд Өвс, тэжээлийн агуулах, саравч шинээр барих, 3 суманд Малчдын сургалт, мэдээллийн төв тохижуулах, 3 суманд Ажлын байр шинээр барих болон засварлах, МЭГ-т оношлогооны тоног төхөөрөмж нийлүүлэх/    хэрэгжүүллээ. 

    Энэхүү хөрөнгө оруулалт манай аймагт хийгдсэнээр 14 сумын 1354 малчин өрхийн 545422 толгой мал, Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сумдын 1414 малчин, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн сумын 51 эмэгтэйчүүдийн бүлгийн 388 гишүүд үр шимийг нь хүртэх юм.

 

2020 онд төслийн хүрээнд хийгдсэн
хөрөнгө оруулалтууд

Инженерийн хийцтэй худаг

  2020 онд 14 суманд нийт 22 ширхэг инженерийн хийцтэй худаг барьж байгуулах ажлыг “Сатабу” ХХК хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулаад байна. 

  2021 онд Баяндун, Булган, Гурванзагал, Сэргэлэн, Халхгол, Цагаан-Овоо, Чойбалсан7 суманд 11 ширхэг инженерийн хийцтэй худаг барьж байгуулах ажлыг “Сатабу” ХХК гүйцэтгэж байна.  

    Сумдад худаг гаргаснаар 14 сумын 143  малчин өрхийн 92120 толгой малыг усан хангамжаар хангах боломжтой болж байна.

 

өвс тэжээлийн агуулах саравч

2020 онд Сэргэлэн, Халхгол, Хэрлэн суманд Өвс, тэжээлийн агуулах, саравч шинээр барих ажлыг “Ар өвөр эрээн” ХХК, “Смартлифт” ХХК хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулаад байна.

2021 онд Баянтүмэн,  Баян-Уул, Чойбалсан суманд Өвс, тэжээлийн агуулах, саравч шинээр барих ажлыг “Нью бест хаус” ХХК хийж гүйцэтгээд байна.

Дээрх сумдад агуулах, саравч баригдсанаар зориулалтын бус байранд хадгалж өвс, тэжээлийн хадгалалтын горим алдагдаж чанарт муугаар нөлөөлөх эрсдлийг бууруулж байгаа юм.

бог мал угаах банн

2020 онд Баянтүмэн-1, Гурванзагал-1, Дашбалбар-1, Сэргэлэн-1, Халхгол-2, Хөлөнбуйр-1, Цагаан-Овоо-1 нийт 8 ширхэг бог мал угаах ванныг 120,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жорон” ХХК, “Смартлифт” ХХК хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулсан.  

Эдгээр сумдад ванн барьснаар 1211 өрхийн 453302 толгой бог малыг угаалгад хамруулж, мал амьтныг шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийллээ.

Мал үржүүлэг, технологийн багаж, тоног төхөөрөмж

2020 онд аймгийн Мал эмнэлгийн газарт 36,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Малын цусны биохимийн аппаратыг хүлээлгэн өгөх ажлыг “Атар Ирээдүй” ХХК хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулаад байна.

Энэхүү аппарат нь үхэр сүрэгт зонхилон тохиолдож буй бодисын солилцооны дутагдлыг хугацаа алдахгүй оношлох боломжтой юм.

Шинжилгээний хугацаа нь 13 минут, нэг удаагийн урвалж бүхий диск, 1 тест нь 17 үзүүлэлттэй ба өвчний төрлөөс хамаарч 32 үзүүлэлт тохируулсан.

Одоогоор 50 гаруй үхрийн цусанд биохимийн шинжилгээ хийгээд байна.

жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв

     2020, 2021 онд 115,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн суманд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийг байгуулаад байна.
   Одоогоор Кофе шоп, Саван, лаа үйлдвэрлэл, Гоо сайхан, Гар зургийн урлан, дугуйлан, Гар урлал, бэлэг дурсгал, Цэцгийн худалдаа, Эсгий эдлэл, Гутал засвар, Оёдол, Хатан зүү урлан үйл ажиллагаа явуулж байна.
  Төв байгуулагдсанаар бичил бизнес эрхлэгч нар хямд зардлаар ажлын байраар хангагдахаас гадна нэг хамт олон болох, бие биенээсээ суралцах, хамтдаа хөгжих боломж нэмэгдэж байгаа юм. Мөн энэхүү төвд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл эрхлэгчдэд төр болон олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн танилцуулга, сургалт, мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүргэж байна.   

бизнес эрхлэгчдийг дэмжих төв

2020 онд 65,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөлөнбуйр суманд Бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг шинээр барих ажлыг “Донж өргөө” ХХК хийж гүйцэтгээд байна. 

Энэхүү төв нь орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах борлуулалтын цэг болон үйлдвэрлэл эрхлэгч 3 иргэн, ААН ажлын байраар хангагдах боломж нээгдэж байгаа юм.