Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Хөнгөлөлттэй зээл

Хөнгөлөлттэй зээл

Зээлийн хэмжээ, хугацаа:

Банкнаас зээлдэгчид олгох зээлийн хэмжээ дор дурьдсан хэмжээ, зээлийн хугацаа болон хөнгөлөлтийн хугацаанаас хэтрэхгүй байна. Үүнд:
 
  1. Иргэнд олгогдох эргэлтийн хөрөнгийн зээл 10,000,000 /Арван сая/ төгрөгөөс илүүгүй, хөнгөлөлтийн 6 сарын хугацааг оролцуулан 24 сарын хугацаатай;
  2. Иргэнд олгогдох хөрөнгө оруулалтын зээл 20,000,000 /Хорин сая/төгрөгөөс илүүгүй, хөнгөлөлтийн 6 сарын хугацааг оролцуулан 36 сарын хугацаатай;
  3. Хуулийн этгээдэд олгогдох хөрөнгө оруулалтын зээл 75,000,000 /далан таван сая/ төгрөгөөс илүүгүй, хөнгөлөлтийн 6 сарын хугацааг оролцуулан 60 хүртэл сарын хугацаатай.

Зээлийн хүү:

Зээлдэгч иргэнд олгох зээлийн хүү жилийн 10.8%, хуулийн этгээдэд олгох зээлийн хүү жилийн 12%-иас тус тус хэтрэхгүй ба хүүний хэмжээг Банк жил бүр шинэчилнэ. Өмнө олгосон зээлүүдийн хувьд анх олгосон зээлийн хүү хэвээр мөрдөгдөх ба зээлдэгч зээлээ буцаан төлж дуусах хүртэл хугацаанд үйлчилнэ.

Батлан даалт гаргах хэмжээ, хугацаа:

Батлан даалт гаргах хэмжээ нь зээлдэгч иргэнд олгосон зээлийн дүнгийн 80%, зээлдэгч хоршоонд олгосон зээлийн дүнгийн 60%, зээлдэгч аж ахуй нэгжид олгосон зээлийн дүнгийн 50%-иас тус тус хэтрэхгүй байна. Батлан даалтын хугацаа нь Зээлдэгч болон Банкны хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу олгогдсон зээл буцаан төлөгдөж дуусах хүртэл байна.

Барьцаа хөрөнгө:

Банк нь зээлдэгч иргэнд олгогдсон зээлийн дүнгийн хамгийн ихдээ 30 хувьтай тэнцэх, зээлдэгч хуулийн этгээдэд олгогдсон зээлийн дүнгийн хамгийн ихдээ 60 хувьтай тэнцэх дүнгээр тус тус барьцаа хөрөнгө шаардана. Банкны өөрийн зээлийн түүхийн үнэлгээгээр хангалттай бус үнэлгээтэй иргэн, хуулийн этгээдээс банк өөрийн дотоод журмын дагуу барьцаа хөрөнгө нэмж барьцаалахыг шаардаж болно.

Батлан даалт хүчинтэй болох:

Иргэний зээл:

Банк болон зээлдэгч иргэний хооронд зээлийн гэрээ байгуулагдсанаар тухайн иргэний зээлийг батлан даасанд тооцно. Батлан даалтын нэгжээс хариуцах тухайн иргэн зээлийн батлан даалтын хувь, хэмжээг банкнаас тодорхойлсны дагуу тогтооно.

Хуулийн этгээдийн зээл:

Банк, Батлан даалтын нэгж болон зээлдэгч хуулийн этгээдийн хооронд Батлан даалтын гэрээний тусгай нөхцөл байгуулагдсанаар тухайн хуулийн этгээдийн зээлийг батлан даасанд тооцно.

Иргэдийн болон хуулийн этгээдийн зээлүүдэд батлан даалт гаргахад Батлан даалтын шимтгэл авахгүй.

Иргэдийн зээлийн ерөнхий шаардлага:

  1. Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, Монгол Улсын иргэн байх, 
  2. Сүүлийн 2 жил тухайн орон нутагт оршин сууж буй бүртгэлтэй; 
  3. Зээлийн зориулалт нь өрхийн орлого нэмэгдүүлэх бизнесийн үйл ажиллагааг дэмжих; 
  4. Тухайн бизнесийг 6 сараас дээш хугацаанд эрхэлсэн туршлагатай байх (зээлийн судалгаанд цалингийн болон тэтгэврийн орлогыг авч үзэхгүй);
  5. Тодорхойлох боломжтой орлоготой байх;
  6. Бизнесийн орлогоороо зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
  7. Барьцаа хөрөнгийн дутагдалтай болохоо нотлох;
  8. Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүсэгч болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, муу ангилалд бүртгэгдсэн түүхгүй байх;
  9. Зээлийн гэрээний хугацаанд бодитойгоор хэрэгжих бизнес төлөвлөгөөтэй, түүнийг хэрэгжүүлэх чадавхитай байх;
  10. Банкны бусад шалгуурыг хангах.

Хуулийн этгээдийн зээлийн ерөнхий шаардлага:

  1. Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн бизнесийг 12 сараас дээш хугацаагаар эрхэлсэн туршлагатай Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх зорилгоор банкнаас тавьсан шаардлагыг хангасан байх;
  3. Зээлийн зориулалт нь хөдөө аж ахуйн бизнесийн үйл ажиллагааг дэмжих ;
  4. Хүсч буй зээлийн хэмжээнээс багагүй хэмжээний жилийн борлуулалтын орлоготой байх;
  5. Банкны шалгуур санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх;
  6. Нийт санхүүжилтийн 30-аас багагүй хувийг өөрөө санхүүжүүлсэн/санхүүжүүлэх боломжтой байх;
  7. Хоршоо бол гишүүдийн тоо нь хамгийн багадаа 8 байх;
  8. Хуулийн этгээдийн эзэмшигч/үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага нь хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй байх, Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл нь муу ангилалд бүртгэгдсэн түүхгүй байх;
  9. Банкны шаардсан барьцаа хөрөнгийг барьцаалах;
  10. Зээлийн гэрээний хугацаанд бодитойгоор хэрэгжих бизнес төлөвлөгөөгөө боловсруулсан, түүний дагуу үйл ажиллагаа явуулах чадвартай;
  11. Банкны бусад шалгуурыг хангасан байх.

Төрөл Иргэн Компани/хоршоо
Хамрах хүрээ
Архангай, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бүх сумдууд
Зорилго
Өрхийн орлого нэмэгдүүлэх бизнесийн үйл ажиллагааг дэмжих
Хөдөө аж ахуйн салбарын бизнесийн үйл ажиллагааг дэмжих
Хэмжээ
10 сая төгрөг
20 сая төгрөг
75 сая төгрөг
Зориулалт
Эргэлтийн хөрөнгийн
Хөрөнгө оруулалтын
Хөрөнгө оруулалтын
Зээлийн эх үүсвэр
Банк өөрийн хөрөнгөөс санхүүжүүлнэ
Хүү
Жилийн 10.8%
Жилийн 10.8%
Жилийн 12.0%
Хөнгөлөлтийн хугацаа
6 сар хүртэл
6 сар хүртэл
6 сар хүртэл
Хугацаа
24 сар
36 сар
60 сар
Батлан даалтын хувь
80% хүртэл
80% хүртэл
50% хүртэл /хоршоонд 60%/
Батлан даалт хэмжээ
8 сая төгрөг
16 сая төгрөг
37.5 сая төгрөг
/хоршоонд 45 сая төгрөг хүртэл/
Батлан даалт шимтгэл
Батлан даалтын шимтгэл, хураамжгүй
Батлан даалтын шалгуур, судалгаа
Зээл хүсэгч иргэнийг батлан даалтад хамруулахад нэмэлт баримт бичиг шаардахгүй ба тухайн зээл хүсэгч иргэн барьцаа хөрөнгийн дутагдалтай байх
Зээл хүсэгч хуулийн этгээдийг батлан даалтад хамруулахад Батлан даагчаас ажлын 10 хоногт судалгаа хийж, шийдвэрийг Банкинд мэдэгдэх
Барьцаа хөрөнгө
Зээлийн дүнгийн 30%-д
Зээлийн дүнгийн 50%-д
Зээл хүсэгчид тавигдах үндсэн шаардлага
- Тухайн бизнесийг 6 сараас дээш хугацаагаар эрхэлсэн туршлагатай байх (зээлийн судалгаанд цалингийн болон тэтгэврийн орлогыг авч үзэхгүй),
- Банкны бусад шалгуурыг хангасан байх.
- Тухайн бизнесийг 12 сараас дээш хугацаагаар эрхэлсэн туршлагатай байх,
- Нийт санхүүжилтийн 30%-ийг өөрөө санхүүжүүлсэн эсвэл санхүүжүүлэх боломжтой байх,
- Банкны бусад шалгуурыг хангасан байх.