Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Дундговь аймаг

2020 ОНД дундговь АЙМАГТ ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил /нэмэлт санхүүжилт/ төсөл болон Дундговь аймгийн хамтарсан санхүүжилтээр дараах хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Гүн өрмийн худаг

Аймгийн бүх сумдад нийт 18 ширхэг инженерийн хийцтэй худаг барьж байгуулах ажлыг “Эхний эхэн” ХХК, “Грандхолдин” ХХК хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулаад байна. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлсэнээр  27000 /га/ бэлчээрийн талбайг усжуулж аймгийн 8 сумын  119 өрхийн 92955 мал усан хангамжаар хангагдах боломжтой боллоо. 

2020 онд Эрдэнэдалай, Баянжаргалан сумдад Өвс, тэжээлийн агуулах, саравч шинээр барих ажлыг “Өгөөмөр бурхант” ХХК, “Гуа-орд” ХХК, хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулаад байна

Дээрх сумдад агуулах, саравч баригдсанаар зориулалтын бус байранд хадгалж өвс, тэжээлийн хадгалалтын горим алдагдаж чанарт муугаар нөлөөлөх эрсдлийг бууруулж байгаа юм.

Эдгээр сумд одоогоор 36 тн өвс, 15,1 тн тэжээл бэлтгэн хадгалаад байна

 

Өвс тэжээлийн агуулах саравч

Бог мал угаах ванн

Эрдэнэдалай, Сайхан-овоо, Адаацаг, Сайнцагаан, Дэрэн, Гурвансайхан, Говь-угтаал, Баянжаргалан, Цагаандэлгэр  сумдад 15 ширхэг бог мал угаах ванн шинээр барих ажлыг “Тааны амт” ХХК, “Дархан-Үйлс” ХХК, “Грийнмэпл” ХХК  ХХК, хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулаад байна.

Эдгээр сумдад ванн барьснаар 1089 өрхийн 157874 толгой бог малыг угаалгад хамруулж, мал амьтныг шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.

 

Мал үржүүлэг багаж, тоног төхөөрөмж

Мал үржлийн үйлчилгээний нэгжийг бод, бог малын палк метр, циркул метр, лентметрээр 100 хувь ханган, 2 сумыг бод, бог малын зохиомол хээлтүүлгийн иж бүрэн багаж тоног төхөөрөмжөөр хангаснаас гадна аймгийн хэмжээнд малд зохиомол хээлтүүлэг хийх явуулын пункт, бод мал жинлэх пүүг нийлүүлж 15 сумын ХАА-н мэргэжилтэнг багажаар хангалаа.  

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ АЖЛЫН БАЙР ЗАСВАРЛАЛАА

2020 онд Эрдэнэдалай, Сайхан-овоо, Дэлгэрцогт, Сайнцагаан сумдад ажлын байрны засварын ажлыг “АЦШУС” ХХК, “Өсөхүйн чандад хоршоо” ХХК, “Хулдын бүлээн” ХХК, “ДӨЛ БГМ” ХХК, хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулаад байна. Дээрх сумдын 25 иргэн ажлын байраар хангагдсан байна.

ОГОТНО УСТГАХ БАГАЖ НИЙЛҮҮЛЛЭЭ

Эрдэнэдалай, Сайхан-овоо, Дэлгэрцогт сумдад үлийн цагаан оготнотой энгийн механикийн аргаар тэмцэх 20 ширхэг утагч, 20 ширхэг үлий цөмлөгч нийлүүлж тус сумдын 20 мянган га талбайд тэмцсэн. Техникийн үр дүн 85 хувьтай.