Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Сүхбаатар аймаг

2020 ОНД сүхбаатар АЙМАГТ ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил /нэмэлт санхүүжилт/ төсөл болон орон нутгийн хамтарсан санхүүжилтээр 1,07 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж гүйцэтгэлээ.

ӨВС ТЭЖЭЭЛИЙН АГУУЛАХ САРАВЧ ШИНЭЭР БАРИХ, ЗАСВАРЛАХ

   Орон нутгийн хүсэлт, саналд тулгуурлан Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян сумдад “Өвс тэжээлийн агуулах саравч шинээр барих ажил”-ыг санхүүжүүлэн барьж байгуулав.    Гүйцэтгэгэч компаниуд; Норкут констракшн ХХК, Гранд Авгуш ХХК, Молцог элс ХХК                 

   Дарьганга суманд өвс тэжээлийн агуулах засварын ажлыг Алтан Орд ХХКомпани хийж гүйцэтгэж 100% улсын комисст хүлээлгэн өглөө. 

2020 онд Инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах 2 тендерийн багц зарлаж 1-р багцад МонГеоФизик ХХК тендерт шалгарч Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Эрдэнэцагаан сумдад 7 худаг, 2-р багцад Оргилон дэлгэрэх сүм ХХК тендерт шалгарч Баруун-урт, Сүхбаатар, Мөнххаан,  Түмэнцогт сумдад 7 худаг нийт аймгийн хэмжээнд 14 худгийг шинээр барьж байгуулан улсын комиссд хүлээлгэн өгч ашиглалтанд оруулав.     

Гүн өрмийн худаг

Малчдын сургалт мэдээллийн танхим

    Баруун Урт, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумдын  “Малчдын мэдээллийн танхим”-ыг тохижуулан тус бүр нь 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч суурилуулж сумдын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөв.  Тус танхимыг тохижуулснаар малчидад  сургалт зохион байгуулах, малчид хэрэгцээт мэдээллээ нэг цэгээс авах боломж нээгдэж байна. 

 

зээлийн мэдээлэл

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2021 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 аж ахуйн нэгжид 524,5 сая, 35 иргэнд  213,7 сая төгрөгийн зээлийг Хаан банкаар дамжуулан  олгосон байна. Одоогоор аймгийн хэмжээнд зээлийн хугацаа хэтрэлт байхгүй бүгд хэвийн төлөлттэй байна.