Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Архангай аймаг

Архангай АЙМАГТ ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил/нэмэлт санхүүжилт/ төсөл болон орон нутгийн хөгжлийн сангийн оролцоотойгоор дараах хөрөнгө оруулалтын ажлуудыг Архангай аймагт шинээр хийж гүйцэтгэлээ. 

2019 оны хөрөнгө оруулалтын ажлууд

2019 онд төслийн 100%-н хөрөнгө оруулалтаар нийт 6 хөрөнгө оруулалтын ажлыг  428,9 сая төгрөгөөр  Хайрхан суманд “Өвс тэжээлийн агуулах саравч”, 3 суманд 6 “Инженерийн хийцтэй гүн өрмийн худаг” , 10  “Бог мал угаах банн”, Эрдэнэмандал, Хайрхан суманд “Ажлын байр”-ны засварын ажил, мөн “Малчдын сургалт мэдээллийн төв”-ыг  тохижуулж, 15 ширхэг  “Үлийн цагаан огтоно устгах төхөөрөмж”-ийг нийлүүлж сум орон нутагт хүлээлгэн өгөв. 

Төслийн 4 сумдад  эмэгтэйчүүд давамгайлсан нийт 451 иргэнийг хамарсан 56 бүлэг  байгуулагдав. Бүлгийн гишүүдэд МҮҮХХолбоо ТББ-аас нийт 3 удаа сургалт туршлага солилцох уулзалт болон  технологийн 2 сургалтанд хамруулж чадвахижуулан, гадаад, дотоодын 3 үзэсгэлэн худалдаанд төслийн санхүүжилтээр оролцуулав.

 

 

 

Технологийн сургалтууд, үзэсгэлэн худалдаа

бэлчээр ашиглагч малчдын бүлэг

Төслийн 3 суманд 24 Бэлчээр Ашиглах Малчдын Бүлэг /БАМБ/ байгуулав. БАМБ-н гишүүдэд  Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ТББ-тай хамтран сургалтуудыг зохион байгуулж  бүлгийн дүрэм ажиллах журмыг  боловсруулж, дундын сангийн журмийг хэлэлцэн батлуулж Бэлчээрийн менежтентийн дунд хугцааны төлөвлөгөөний төслийг малчдын оролцоотойгоор боловсрууулж сумдын ИНХ-ын тэргүүлэгчдээр баталгаажуулав.

2020 оны хөрөнгө оруулалтын ажлууд

2020 оноос орон нутгийн 30%-ийн оролцоотойгоор  1 тэрбум 404 сая 500 мянган төгрөгийн 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж 17 суманд 44 “Инженерийн хийцтэй гүн өрмийн худаг”, 12 суманд “Бог мал угаах суурин  ванн”,  Төвшрүүлэх суманд  “Ажлын байр”-ны засвар, “Малчдын сургалт, мэдээллийн төв” тохижуулж, 36 ширхэг “Үржлийн мал” нийлүүлж, аймгийн ХХААГ-ын дэргэд “Бизнес инкубатор төвийн барилга”-ыг шинээр  барьж  ашиглалтанд оруулав.  Мөн малчдын бэлчээрийн зохистой ашиглалт  болон  өрхийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр 24 малчны бүлэг тус бүрт 500 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.

Зээлийн мэдээлэл

Архангай аймгийн бүх сумдад Хаан банктай байгуулсан гэрээний дагуу хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг жижиг дунд, бизнес эрхлэгч иргэн, эмэгтэйчүүдийн бүлэг, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид зээл олгож байна. 2021 оны 07 дугаар сарын байдлаар 14 иргэнд 120 сая, 7-н ААН-д 482,5 сая төгрөгийн Төслийн зээлийг олгосон байна. 

2021 оны хөрөнгө оруулалтын ажил

2021 оны батлагдсан төсөв төлөвлөгөөний дагуу орон нутгийн хамтран санхүүжилтээр 9 суманд /Эрдэнэбулган-2, Эрдэнэмандал-2, Хотонт-1, Булган-1, Төвшрүүлэх-1, Жаргалант-1, Цэцэрлэг-1, Өлзийт-1, Хотонт-1/ “Инженерийн хийцтэй гүн өрмийн худаг” 11-г барих, Хотонт суманд “Өвс тэжээлийн агуулах, саравч” шинээр барих, Эрдэнэбулган суманд “Хүнсний ногооний зоорь” шинээр барих, Эрдэнэмандал суманд “Мал төхөөрөх цэг”-ийг шинээр барих, ХХААГ-ын дэргэдэх “Бизнес  төв, борлуулалтын цэг”-ийн дэмжлэгт шаардлагатай техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх  ажлуудын худалдан авах ажиллагааг аймгийн ОНӨГазраас төлөвлөгөөний дагуу зохион байгуулж гүйцэтгэгч компаниудтай гэрээг байгуулав. Ажлын гүйцэтгэлд аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон комисс гэрээний дагуу хяналт хийж ажиллаж байна.  

Өнөөдрийн байдлаар Инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах ажил 60%-тай, Хүнсний ногооны зоорь барих ажил 30%-тай, Өвс тэжээлийн агуулах саравч барих ажлын гүйцэтгэл  бүрэн хийгдэж комисст хүлээгэн өгөхөд бэлэн болов.