Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн бүрэлдэхүүн хэсэг 1 болох Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсэг нь дараах 2 дэд бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ.

Хамрах хүрээ

Аймаг Сум
Архангай аймаг
Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх
Өвөрхангай аймаг
Тарагт, Төгрөг, Хархорин
Дундговь аймаг
Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Сайхан-Овоо
Хэнтий аймаг
Батширээт, Норовлин, Өмнөдэлгэр
Сүхбаатар аймаг
Түвшинширээ, Эрдэнэцагаан, Баяндэлгэр
Дорнод аймаг
Халх гол, Хөлөнбуйр, Сэргэлэн

Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагаа

Бэлчээрийн удирдлагын дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд:

  1. Нийгмийн хариуцлага, хамтын оролцооны аргад тулгуурлан бэлчээрийн зөв ашиглалтыг бий болгож, бэлчээр ашиглах эрхийг хангуулах малчдын анхан шатны байгууллагыг бэхжүүлэхэд анхаарна.
  2. Сумын түвшний нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж шинжлэх ухаанд суурилсан байгалийн нөөцийн үнэлгээ хийх замаар стратегийн зарчим хандлагад тулгуурласан төлөвлөлтийг хэрэгжүүлнэ.
  3. Бэлчээр ашиглалтын нэгж хэсэг, малчдын бүлгүүдийн газар зүйн хил хязгаарыг оролцооны аргаар тодорхойлох, түүнийг сумын удирдах байгууллагаар батлуулна.
  4. Бэлчээр ашиглах малчдын бүлэг байгуулах, бэхжүүлэх, сургалтанд хамруулах, дэмжих асуудалд анхаарна.
  5. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдах малчдын бүлгүүдийн бэлчээр ашиглалтыг 3 жилийн төлөвлөгөөг оролцооны аргаар боловсруулна.
  6. Сумын Засаг даргын тамгын газрын холбогдох ажилтнууд, малчдыг бэлчээр, мал аж ахуй, эрсдлийн удирдлагын багц сургалтуудад хамруулна.
  1. Бэлчээр ашиглалтын малчдын бүлгүүдийн бэлчээрийн удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
  2. Малчдын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, бэлчээртэй холбоотой эрсдлүүдэд тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн тусгйлсан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ.
  3. Бэлчээрийн даац, багтаамжийг хянаж үнэлэх, малчдын бүлгийн бэлчээрийн удирдлагын төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалтуудыг хийх. Үүнд:
    • Хөв байгуулах, гүн өрмийн худаг гаргах, худаг засварлах, булаг шанд хаших зэрэг бэлчээрийн усан хангамжийг сайжруулах.
    • Трактор, хадлангийн техник хэрэгсэл нийлүүлэх.
    • Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн агуулах саравч барих.
    • Малчдад зориулсан мэдээллийн төв байгуулах.
    • Төслийн зорилтот болон хил залгаа аймгуудад малын халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх, эрсдлийн сан байгуулах.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд:

Гарах үр дүн

  • Төсөлд хамрагдсан 9 суманд нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийгдэнэ.
  • Сумдын түвшинд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхийг бэхжүүлсэн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Тухайлбал:
    • Өвс, тэжээлийн агуулах саравч 10
    • Хадлангийн дунд оврын иж бүрдэл 9
    • Гүн өрмийн худаг 30
    • Бог мал угаах ванн 45 гэх мэт
  • Бэлчээр ашиглалтын 144 малчдын бүлэг байгуулж, дундын сан бүрдүүлэх хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь бэхжүүлнэ.
    • Хадлангийн бага оврын иж бүрдэл
    • Үлийн цагаан оготно устгах төхөөрөмж
    • Худаг засвар
    • Тэжээлийн ургамал тариалалтад дэмжлэг үзүүлэх гэх мэт.
  • Малчдын бүлэг болон эмэгтэйчүүдийн бүлгээс бүрдсэн холимог хэлбэрийн хадгаламж зээлийн хоршоог сум тус бүрт 1, нийт 18 хоршоо байгуулна.

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН МАЛЧДЫН БҮЛЭГ

Бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт хил заагаар БАМБүлгийн зохион байгуулалтад орж нэгдэн бэлчээрээ хувиартайгаар ашиглах Жилийн 4 улирал нэг бэлчээрт нутагладаг сонирхолын хувьд нэгдмэл нэг нутаг усны сайн дурын үндсэн дээр нэгдсэн хэсэг бүлэг малчид.

БАМБүлгийн малчдын гарын үсэг:

Гэрээг БАМБүлгийн эрэгтэй гишүүд бүгд гарын үсэг зурж баталгаажуулана.

БАМБүлгийн бэлчээрийн хамтын зохион байгуулалтын үндэслэл:

Газрын тухай хуулийн 52.2 – Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг, бүлгээр ашиглуулж болно.

Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж хариуцлагажуулах, эзэнжүүлэх:

  • Малчдын бэлчээрээ ашиглах уламжлалт эрх баталгаажина.
  • Бэлчээрийн төлөв байдал, чанарыг доройтуулалгүйгээр ашиглалтын тогтвортой менежмент бий болно.
  • Малчид бэлчээртээ өөриймсөг сэтгэлээр хандах, хөрөнгө оруулалт хийх нөхцөл бий болно.

БАМБүлгийн бэлчээр ашиглалтын зураг:

Бэлчээр ашиглалтын улирлын байршил, даац, төлөв байдал.