Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Өвөрхангай аймаг

2020 ОНД өвөрхангай АЙМАГТ ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил/нэмэлт санхүүжилт/ төсөл болон орон нутгийн хамтарсан санхүүжилтээр дараах хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 

Өвөрхангайд үйлдвэрлэв ТӨВ

Арвайхээр хотод “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл болон орон нутгийн хамтарсан төсөв нийт 210 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр барьж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.                   
Тус төв одоогийн байдлаар 93 харилцагчтай, үүнээс 13 аж ахуйн нэгж, байгууллага, 19 хоршоо, 61 өрхийн үйлдвэрлэгчийн 16 нэр төрлийн нийт 500 гаруй бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна. 

ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд малын эрүүл мэндийг сайжруулах, халдварт өчнөөс сэргийлэх, малын таваарлаг байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Бог мал угаалгын суурин ванныг шаарлагтай сум, багт барьж ашиглалтад оруулсаар байгаа юм. 2020 онд Өвөрхангай аймгийн Тарагт-1ш, Төгрөг-1ш, Богд-3ш, Арвайхээр-1ш, Гучин-Ус-2ш, Баян-Өндөр-2ш, Баянгол-2ш, Бүрд-1ш, Есөнзүйл-1ш, Өлзийт-1ш, Сант-1ш суурин ванныг баарьсан юм. Нийт 240  сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 16 бог мал
угаалгын ванныг ийнхүү 11 суманд бариж ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн байдлаар ашиглалт хэвийн байна.

Гүйцэтгэгч:
“Монголиан мистери” ХХК, “Өв аргуйт Эрдэнэ” ХХК. 

бОГ МАЛ УГААХ БАНН

ИНЖЕНЕРИЙН ХИЙЦТЭЙ ГҮН ӨРМИЙН ХУДАГ

Нийт 506 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 18 суманд 21 инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргасан бөгөөд эдгээр худаг 700 орчим малчин өрхийн 800 орчим мянган мал үр шимийг нь хүртсэн юм. Зөвхөн бэлчээрийн усан хангамжийг сайжруулаад зогсохгүй малчид өвөлжөө хаваржааныхаа газарт тэжээлийн ургамал тариалах болсон. Үүний усалгаа арчилгаанд ч сайнаар нөлөөлж байна. 
Баян-Өндөр-1ш, Бүрд-2ш, Баянгол-1ш, Есөнзүйл-1ш, Өлзийт-1ш, Зүүнбаян-Улаан-1ш, Сант-1ш, Хужирт-1, Хархорин-1ш, Арвайхээр-1ш, Уянга-1ш.Баруунбаян-Улаан-1ш, Гучин-Ус-2ш, Богд-3ш, Тарагт-1ш, Төгрөг-2ш гүн өрмийн худгийн ажлыг “Монтегео” ХХК гүйцэтгэсэн. 

Борлуулалтын цэг шинээр барих

Хархорин сум бол аялал жуулчлал хөгжсөн томоохон сумдын нэг. Тус суманд төслийн үр шим хүртэгчид бол Эмэгтэйчүүд давамгайлан бүлэг юм. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээн борлуулах, орон нутагт өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Борлуулалтын цэг”-ийг барьж байгуулсан. Ингэснээр эмэгтэйчүүдийн бүлгийн орлого тогтворжиж, амжиргааны түвшин сайжрах давуу талтай. Зөвхөн Хархорин сум гэлтгүй бусад суманд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдэж байна. 

Өвс тэжээлийн агуулах саравчлах засвар

Сумдад ашиглагдаж байгаа өвс тэжээлийн агуулахууд олон жил болсон, өвс тэжээл агуулах нөхцөл муу, дээврээс ус гоождог, хадгалалтын горим зөрчигддөг байсан юм. ЗЗБУХ төслийн хөрөнгө оруулалтаар Бат-Өлзий, Хужирт, Есөнзүйл, Бүрд, Тарагт, Төгрөг, Хайрхандулаан суманд ашиглаж байсан агуулахыг бүрэн засварлаж сумын өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд чухал ажил болсон юм. Өнгөрсөн өвөл, хавар цаг хүнд орсон учраас малчдад хөнгөлттэй үнээр өвс тэжээл нийлүүлэх, улсын нөөцийг хадгалах зэрэгт эдгээр агуулах чанарын шаардлага хангаж байгаа орон нутгийн удирдлагууд хэлж байсан юм. 

Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж суурилуулах

Бат-Өлзий, Хархорин суманд баригдсан гүн өрмийн худагт нарны сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг “Айсинет” ХХК тендерт шалгаран суурилуулсан юм. Энэ нь нарны энергийг хуримтлуулан усныг автоматаар шахах үүрэгтэй юм. Ингэмснээр малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, усны гаралтыг нэмэгдүүлэх давуу талтай. Тус төхөөрөмжийн ашиглалтын гэрээг сумын ЗДТГ болон малчинтай хийсэн юм.