Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Хэнтий аймаг

хэнтий АЙМАГТ ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТын ажлууд

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил/нэмэлт санхүүжилт/ төсөл болон Хэнтий аймгийн орон нутгийн хамтарсан санхүүжилтээр 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг тус аймагт хийж хэрэгжүүллээ.

бог мал угаах банн

ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд малын эрүүл мэндийг хамгаалах, паразит өчнөөс сэргийлэх, малын таваарлаг байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Бог мал угаалгын суурин ванныг шаардлагатай сум, багт барьж ашиглалтад оруулсаар байна. 

2020 онд Хэнтий аймгийн Батширээт,  Өмнөдэлгэр сум,  Батноров, Биндэр, Дадал, Норовлин,  Баян-Адарга, Баян-Овоо, Хэрлэн, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Баянмөнх, Дархан, Галшар, Дэлгэрхаан,  Нийт 420 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 28 бог мал угаалгын ванныг ийнхүү 16  суманд барьж ашиглалтад орууллаа. 

 

Бэлчээрийн талбайг нэмэгдүүлэхийн тулд усан хангамжийг сайжруулах арга хэмжээ авч Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нийт 529 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 16 суманд 23 ширхэг инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргасан бөгөөд 156 өрхийн  106600 толгой малыг  усан хангамжаар хангаж үр шимийг нь хүртсэн. Батширээт, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Хэрлэн, Норовлин, Батноров, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдад гүн өрмийн худгийн ажлыг  “Голденхилл ХХК, “Хан Булгийн Эх” ХХК хийж гүйцэтгэсэн.  

Гүн өрмийн худаг

ӨВС ТЭЖЭЭЛИЙН АГУУЛАХ САРАВЧ ШИНЭЭР БАРИХ, ЗАСВАРЛАХ

2020 онд Цэнхэрмандал суманд өвс тэжээлийн агуулах саравч хашаа барьсан.   Батширээт, Хэрлэн, Өмнөдэлгэр, Норовлин сумдад Өвс тэжээлийн агуулах саравч шинээр барих ажлыг “Эн Би Жи” ХХК, “ Смартлифт” ХХК, хийж гүйцэтгэн, ашиглалтанд оруулаад байна. Дээрх сумдад агуулах саравч баригдснаар зориулалтын бус байранд хадгалж өвс, тэжээлийн хадгалалтын горим алдагдаж чанарт муугаар нөлөөлөх эрсдэлийг бууруулж байна. 

Борлуулалтын цэг шинээр барих

Хэрлэн болон Норовлин суманд Борлуулалтын цэг шинээр барьсан. Уг сумдад  төслийн үр шим хүртэгчид бол Эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг юм. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээн борлуулах, орон нутагт өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах төвлөрсөн цэгтэй болгох зорилгоор “Борлуулалтын цэг”-ийн барилгыг барьсан. Ингэснээр эмэгтэйчүүдийн бүлгийн орлого тогтворжиж, амжиргааны түвшин сайжрах, орон нутгийн онцлогийг харуулсан нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болох, нэг цэгт төвлөрсөн худалдаа явагдах давуу талтай юм.  

Зээлийн мэдээлэл

Хэнтий аймгийн хэмжээнд 2021 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар өрхийн орлого нэмэгдүүлэх зорилгоор 34 иргэнд 248 сая, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2 ААН-д 125 сая, нийт 373 сая төгрөгийн зээлийг Хаан банкаар дамжуулан  олгосон байна. Одоогоор аймгийн хэмжээнд зээлийн хугацаа хэтрэлт байхгүй бүгд хэвийн төлөлттэй байна.