Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Зах зээлийн хөгжил

Бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд дараах 4 үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

1.

Эмэгтэйчүүдийн бүлгүүд байгуулагдаж бизнесийн үйл ажиллагаа явуулна.

Дэд бүрэлдэхүүн хэсгийн зорилго:

Эдийн засгийн үйл ажиллагааг өргөжүүлж зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар хөдөөгийн эмэгтэйчүүдийн амьжиргааг дээшлүүлнэ.

Төслийн хүрээнд 6 аймгийн 24 суманд (сум бүрт 6 бүлэг, аймгийн төвийг оруулаад аймаг бүрт 4 сум байна) 144 эмэгтэйчүүд давамгайлсан бүлгийг дэмжиж ажиллана. Эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүдэд сургалт зохион байгуулж, бизнес төлөвлөгөөгөө боловсруулсаны үндсэн дээр бизнес төлөвлөгөөг санхүүжүүлэх батлан даалт бүхий бичил зээл олгоно. Зээлийн хэмжээ нэг бүлэгт 15 хүртэл сая төгрөг байх ба зээлийн үнийн дүнгийн 80 хүртэл хувьд төслөөс батлан даалт гаргах юм. Бүтээгдэхүүний чанар, зах зээлийн борлуулалтыг сайжруулах хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Үүнд:

  • Эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд болон орон нутгийн бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах орчин нөхцөлийг бий болгох зорилгоор аймаг, сумдад ажлыг байр, бүтээгдэхүүн боловсруулах цэгийг засварлахад дэмжлэг үзүүлнэ. Засварын ажлыг сум орон нутагтай хамтран санхүүжүүлнэ.
  • Бүлгийн гишүүдэд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах шаардлагатай технологийн сургалтуудыг зохион байгуулна.
  • Бараа бүтээгдэхүүний хаяг шошго сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
  • Үндэсний болон аймгийн түвшинд үзэсгэлэн худалдаанд оролцуулах, худалдан авагчтай холбогдоход санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлнэ.

Бүлэгт тавигдах шаардлага:

  • Төслийн аймаг, сумдад оршин суудаг байх
  • Бүлгийн гишүүд нь бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байна
  • Бүлэг нь 8-10 гишүүнтэй байна
  • Бүлгийн гишүүдийн 70-аас багагүй хувь нь эмэгтэй гишүүн байх
  • Бүлгийн гишүүдийн 30% нь ядуу, орлого багатай иргэд байх

Гарах үр дүн:

  • 144 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг байгуулагдаж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг болсон байна.
  • Зорилтот бүлэгт хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайжирч, 144 бүлгийн бизнес төлөвлөгөөг санхүүжигдсэн байна
  • Өрхийн орлого 30-аас доошгүй хувиар нэмэгдсэн байна.
  • Бүтээгдэхүүний чанар сайжирч бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ нэмэгдсэн байна
  • Бүлгийн гишүүд худалдан авагч/ханган нийлүүлэгчтэй тогтвортой гэрээ хийгдсэн байна

2.

Хоршоод байгуулагдаж зах зээлтэй холбогдох байдал сайжирна.

Дэд бүрэлдэхүүн хэсгийн зорилго:

Малчны бүлгийн гишүүдийн зах зээл, санхүүгийн үйлчилгээнд тогтвортой хамруулах замаар орлогыг нь нэмэгдүүлж амьжиргааг сайжруулна.

Төсөлд хамрагдсан сум тус бүрт нэг нийт 18 хамтарсан хоршоо байгуулагдана. Малчны бүлэг, эмэгтэйчүүдийн бүлгүүд гишүүд хамтын хоршоог үүсгэх. Хоршооны гишүүдэд бизнес төслөө боловсруулах, хоршооны менежмент, эрх зүйн орчин, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах шинэ техник, технологи, бизнесийн менежмент, санхүүгийн менежментийн сургалтуудыг зохион байгуулна. Эдгээр сургалтуудын үр дүнд хамтарсан хоршоод нь бизнес төлөвлөгөөгөө боловсруулна. Хоршоодын бизнес төлөвлөгөөг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт буюу 60 хувийн батлан даалт бүхий 30 хүртэл сая төгрөгийн зээлийг төслөөс олгоно.

Хоршоодыг зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

  • 18 хоршооны бизнес төлөвлөгөөг санхүүжигдсэн байна
  • Хоршооны гишүүдэд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах шаардлагатай технологийн сургалтуудыг зохион байгуулна.
  • Үндэсний болон аймгийн түвшинд үзэсгэлэн худалдаанд оролцуулах, бараа бүтээгдэхүүний хаяг шошго сайжруулах, худалдан авагч/ханган нийлүүлэгчтэй холбох зэрэг зах зээлд нэвтрэхэд нь санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлнэ.

Бүлэгт тавигдах шаардлага:

  • Төслийн аймаг, сумдад үйл ажиллагаа явуулдаг байх
  • Төслөөс байгуулагдсан малчны болон эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд гишүүнчлэлд нь байх
  • Орлого нэмэгдүүлэх чиглэлээр бизнесийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болсон байх

Гарах үр дүн:

  • 18 хоршооны бизнес төлөвлөгөө санхүүжигдсэн байна
  • Байгуулагдсан хоршоод бизнесийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болсон байна
  • Хоршооны гишүүдийн орлого нэмэгдсэн байна.

3.

Жижиг, бичил үйлдвэр, хоршоод үйл ажиллагаагаа өргөжүүлсэнээр ядуу өрхтэй холбогдох холбоо сайжирч төслийн зорилтод бүлгийн иргэдийн орлого нэмэгдэнэ.

Дэд бүрэлдэхүүн хэсгийн зорилго:

Орон нутгийн хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлж төслийн зорилтот бүлэг болон ядуу иргэдийг тэгш хамруулна.

Төслийн аймаг сумдад үйл ажиллагаа явуулж байгаа болон төслийн зорилтот бүлгийн өрхүүд үр шим хүртэх байдлыг харгалзан үйл ажиллагаа явуулж буй 27-оос доошгүй бичил, жижиг аж ахуйн нэгжийг сонгон дэмжлэг үзүүлнэ. Ханган нийлүүлэх сүлжээгээ хэрхэн өргөжүүлэх, түүнээс төслийн дэмжлэгтэй байгуулагдсан эмэгтэйчүүдийн болон малчны бүлгүүд, ядуу орлого багатай өрхүүдийг хэрхэн хамруулах төлөвлөгөөнд үндэслэн бичил, жижиг аж ахуйн нэгж, хоршоодыг сонгон шалгаруулна. Ингэхдээ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, холбогдох байгууллагуудаас авсан тодруулга мэдээ (хугацаа хэтэрсэн зээл, татварын өртэй гэх мэт), орон нутагт үйл ажиллагаа явуулдаг эсэхийг харгалзан үзнэ.

Сонгогдсон аж ахуйн нэгжүүдэд чадавх бэхжүүлэх сургалтад хамруулж бизнес төлөвлөгөөг боловсронгуй болгосны үндсэн дээр бизнес төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ. Зээлийн хэмжээ 50 хүртэл сая төгрөг, үүний 50-60% төслөөс батлан даалт гаргана. Зээлийн үйлчилгээнээс гадна

  • Бизнес төлөвлөгөө боловсруулах бизнесийн менежмент, санхүүгийн менежментийн сургалтыг зохион байгуулна.
  • Зах зээлд нэвтрэх орчинг сайжруулах дэмжлэг үзүүлнэ

Бүлэгт тавигдах шаардлага:

  • Үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг, дунд үйлдвэрүүд, хоршоод
  • Хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг байх
  • Төслөөс санхүүжсэн бизнес төсөл нь ханган нийлүүлэгч, худалдан авагч гээд бүх талуудад ашигтай байх
  • Төслийн сумдад үйл ажиллагаа явуулдаг байх, эсвэл
  • Түүхий эд ханган нийлүүлэгчид нь төслийн сумдад оршин суудаг байх
  • Төслөөс байгуулагдсан малчны бүлэг, эмэгтэйчүүдийн бүлэг, хамтарсан хоршоод, ядуу, орлого багатай иргэд үр шим хүртэх боломжтой байх

Гарах үр дүн:

  • 27 аж ахуйн нэгж, хоршооны бизнес төлөвлөгөө санхүүжигдсэн байна
  • Аж ахуйн нэгж төслийн дэмжлэгтэй үйл ажиллагаагаа өргөжүүлсэнээр төслийн зорилтот бүлэг болон ядуу иргэд хамрагдах боломжтой болсон байна.
  • Аж ахуйн нэгжийн орлого нэмэгдсэн байна
  • Түүхий эд ханган нийлүүлэгчдийн тоо нэмэгдсэн байна
  • Бүтээгдэхүүний чанар, хэмжээ нэмэгдсэн байна

4.

Санхүүгийн үйлчилгээг ядуу эрэгтэй, эмэгтэй хүмүүс, малчны болон эмэгтэйчүүдий бүлгээс бий болсон хоршоо, банкнаас зээл авах боломжгүй ААН, хоршоодод хүртээмжтэй болгоно.

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу зээлийн батлан даалтын дэд хэсгийн үйл ажиллагааны хүрээнд төслийн зорилтот бүлгүүдэд 50-80 хувийн батлан даалтыг дараах 2 төрлөөр гаргаж ажиллана. Үүнд:

  1. Багцын батлан даалт,
  2. Ганцаарчилсан батлан даалт

Багцын батлан даалтыг төслийн 6 аймагт төслөөс үүсэн байгуулсан эмэгтэйчүүдийн бүлгүүдэд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүх аймаг, сум, УБ хот дахь зээлдэгчдэд тус тус арилжааны банкуудаар дамжин олгогдох зээлийн дүнгийн 80 хувьд гаргана.
Ганцаарчилсан батлан даалтыг төслийн 6 аймагт хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл явуулж буй бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч хоршоод, компаниудаас сонгон шалгаруулт явуулсаны үндсэн дээр төслийн эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжих олгогдох 30.0-90.0 сая төгрөгийн зээлэнд 50-60 хувь (компанид 50 хувь, хоршоонд 60 хувь)-д гаргана.

No Зорилтот бүлэг Байршил Батлан даах хувь Зээлийн дээд хэмжээ Зээлдэгчийн тоо
1
Эмэгтэйчүүдийн бүлэг
Төслийн 6 аймаг
80%
15.0 сая хүртэл
144
2
ХЭДС-гийн зээлдэгчид
УБ хот, бүх аймаг
80%
20.0 сая хүртэл
-
3
Бүлгээс төрсөн хоршоо
Төслийн 6 аймаг
60%
30.0 сая хүртэл
18
4
Төслөөс сонгох бичил ЖДҮ
/Хөдөө аж ахуйн салбарын/
Төслийн 6 аймаг
50%-60%
50.0 сая хүртэл
27
5
Сүү, жимс жимсгэнэ, хүнсний
ногооны чиглэлээр орон
нутагт брэнд бүтээгдэхүүн
хөгжүүлэх ЖДҮ
УБ хот, бүх аймаг
50%-60%
75.0 сая хүртэл
18

*** Багцын батлан даалт гэдэг нь Зээл хүсэгчээс Батлан даагчид батлан даалтын өргөдөл материалыг тухай бүр ирүүлэх шаардлагагүйгээр Батлан даагч болон Банкны хооронд харилцан тохиролцож гэрээ байгуулсаны үндсэн дээр буюу банкнаас зээл олгох шийдвэр гармагц зээлдэгчид батлан даалтыг автоматаар гаргах батлан даалтыг ойлгоно.

Гарах үр дүн:

Тус төслийн Зээлийн батлан даалтын дэд хэсгийн хүрээнд 2018.09.30-ны байдлаар нийтдээ 1147 зээлдэгчид 10.6 тэрбум төгрөгийн зээлийн хүрээнд 6.9 тэрбум төгрөгийн батлан даалтыг гарган ажилласнаас, төслийн эх үүсвэрээр 378 зээлдэгчид 4.9 тэрбум төгрөгийн зээл олгож 3.7 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргаад байна. Төслийн эх үүсвэрээр олгосон зээл, гаргасан батлан даалтын байдлыг доорх хүснэгтээр нэгтгэн харуулав.

No Зорилтот бүлэг Олгосон зээл
ТОО
Олгосон зээл
ДҮН /мян төг/
Гаргасан батлан даалт
ТОО
Гаргасан батлан даалт
ДҮН /мян төг/
1
Эмэгтэйчүүдийн бүлэг
363
3,294,300
334
2,308,873
2
ХЭДС-гийн зээлдэгчид
761
-
761
3,274,024
3
Орон нутгийн НӨС ААН-үүд
23
1,476,114
22
1,408,077
НИЙТ
1147
4,770,414
1,117
6,990,974

Зээлийн нийт багцын гүйцэтгэл эмэгтэйчүүдийн бүлэгт олгосон зээлийн хувьд эргэн төлөлт 99.1 хувь, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-гийн зээлдэгчдэд батлан даалттайгаар олгосон зээлийн хувьд эргэн төлөлт 98.8 хувь, нэмүү өртгийн сүлжээ (НӨС)-г хөгжүүлэх зорилтын хүрээнд сонгогдсон аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн хувьд эргэн төлөлт 97.5 хувь буюу нийт дүнгээрээ зээлийн эргэн төлөлт 98.2 хувьтай, 1148 зээлээс 17 зээл ангилал буурсан, 7 зээл эрсдсэнтэй холбоотойгоор 35.0 сая төгрөгийн батлан даалтын нөхөн төлбөрийг олгоод байна.