13 МЯНГА ГАРУЙ ЗЭЭЛДЭГЧ ХАА-Г ДЭМЖИХ ЗЭЭЛ АВСАН

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Энэ зээлийг хаврын ноолуур бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэл, малчдыг дэмжих гэсэн чиглэлд жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна. Өнөөдрийн байдлаар 13764 малчин, тариалан эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгч хөнгөлөлттэй зээлд аваад байна.

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц. Алтантуяа, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн зохицуулагч С.Занданбал нар 2020 оны 3 дугаар сарын 11-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж гарын үсэг зурлаа.Төслийн хүрээнд зорилтот 9 аймгийн /Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Булган, Хөвсгөл/ хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж […]