Малчдын бүлэг хамтран хадлангаа бэлтгэж байна

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төслийн Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд үүсгэн байгуулагдсан “Мойлт” бүлгийн малчид хамтран хадлангаа бэлтгэж байна. Тус сумын Хөх сүм, Баян-Өндөр, Урантолгой, Өртөнт багуудад Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн хүрээнд нийт 10 малчдын бүлэг үүсгэн байгуулагдсан ба 179 мянган малтай 628 өрх хамрагдсан байна. […]