“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Төсөл оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 2022 оны 11-р сарын 01-09-ний өдрүүдэд Өвөрхангай, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад тус хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг тус бүр зохион байгуулав.  Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, […]