Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Мэдээ, мэдээлэл

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Төсөл оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 2022 оны 11-р сарын 01-09-ний өдрүүдэд Өвөрхангай, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад тус хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг тус бүр зохион байгуулав. 

Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр, мэргэжилтэн Б.Энхцэцэг болон Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн дэд зохицуулагч С.Гүн-Уянга, “ЖАЙКА” Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах төслийн хуульч Г.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцлоо. Эдгээр арга хэмжээнд нийт 5 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Аймаг сумдын иргэдийн Төлөөлөгчид, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, төрийн бус байгууллага, холбоо, хоршоод, малчид, тариаланчид зэрэг төлөөлөгч 1400 гаруй хүн оролцлоо.

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн дэд зохицуулагч С.Гүн-Уянга

Хөдөө аж ахуйн салбарт амжилттай хэрэгжиж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах” төслүүдийн талаарх мэдээлэл, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны тухай бодлого, зорилт, үр дүнгийн хэрэгжилтийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, санал солилцов.

Бусад мэдээ

Цахим хичээл

Гарын авлага