Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Гарын авлага

Хүнсний ногооны зоорь байгуулахад баримтлах барилгын норм ба дүрэм, хүнсний ногоо хүлээн авах, хадгалах, тээвэрлэх зэрэг холбогдох стандартуудын нэгдсэн эмхэтгэл

1. ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Төслийн хэрэгжих хугацаа:

НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр ХХААХҮЯамнаас хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилт нь 2018 оны 05 сараас 2022 оны 09 сар хүртэл хугацаанд хэрэгжинэ. Төслийн эхний үе шат 2012-2017 онд Архангай, Булган, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл аймгуудад хэрэгжсэн.

Төслийн санхүүжилт:

НҮБ-ын ХААХОУСангийн 9,06 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл.

Төсөл хэрэгжүүлэх аймаг, сум:

Аймаг – Сум

Архангай – Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх, Эрдэнэбулган

Өвөрхангай – Тарагт, Төгрөг, Хархорин, Арвайхээр

Дундговь – Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Сайнцагаан

Хэнтий – Батширээт, Норовлин, Өмнөдэлгэр, Хэрлэн

Сүхбаатар – Түвшинширээ, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Баруун-Урт

Дорнод – Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн, Хэрлэн

Төслийн зорилго:

Монгол улсын Засгийн газраас баталсан “Монгол мал”, “Хоршооны хөгжил” үндэсний хөтөлбөрүүдтэй нийцүүлэн төсөл хэрэгжиж буй аймгуудын малчин өрх болон орлого багатай иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ядуурлыг бууруулах.

Төслийн бүрэлдэхүүн хэсэг:

А. Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох

B. Зах зээлийн хөгжил

Гарын авлага

Мэдээ

Цахим хичээл