Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Мэдээ, мэдээлэл

Малчид болон орон нутгийн мэргэжилтэнүүдийг чадавхжуулах танхим, дадлага ажил хосолсон сургалт зохион байгууллаа

Дундговь аймгийн орон нутгийн мэргэжилтэнүүд, сумын Засаг дарга нар, малчдын бүлгийн ахлагч, малчдад байгалийн бэлчээрийг зүй зохистой ашиглах, малын чанарыг сайжруулж, тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах мэдлэг, ур чадварыг олгох чиглэлээр мэргэжлийн байгууллагууд болох Бэлчээр хадлан судлалын нийгэмлэг ТББ, Монголын дайвар бүтээгдэхүүн эрхлэгчдийн тэргүүн холбоо ТББ, Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтарсан танхим болон дадлагын ажил хосолсон сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 19-22 хооронд 4 өдөр аймгийн төвд зохион байгууллаа.
Сургалтанд аймгийн ХХААГ-ын дарга, МАА-н хэлтсийн дарга, аймаг сумын бэлчээр хариуцсан мэргэжилтэн, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Сайнцагаан, Эрдэнэдалай сумын Засаг дарга, багийн Засаг дарга нар, малчдын бүлгийн ахлагч, малчдаас бүрдсэн нийт 54 хүн сургалтанд оролцов.

Бэлчээр хадлан судлалын нийгэмлэг ТББ нь малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулахын ач холбогдол, бэлчээрийн төлөв байдал, бэлчээр зохистой ашиглах, сайжруулах энгийн аргын талаар хичээл зааж, 2004 оноос хойш малын хөлөөс хамгаалан мониторингийн судалгаа явуулж буй хялгана-харганат хээр, дэрст цайдам, монгол өвс-таанат говийн хээрийн доройтлын янз бүрийн түвшинд орших бэлчээрийг сургалтанд оролцогсдод үзүүлж тайлбарлав.

Малын удмын сангийн үндэсний төв нь мал аж ахуйн талаар төр засгаас баримталж буй бодлого шийдвэр, малын чанар сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд малын үржлийн биотехнологийн дэвшилтэд аргыг ашиглах, тал хээрийн аймаг сумдад махны чиглэлийн хонь өсгөн үржүүлж мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийн талаар танхимын сургалт явуулав.

Өндөр ашиг шимт бухны үрээр зохиомол хээлтүүлэг хийх, мал шилэн сонгох дадлагын ажлыг газар дээр нь үзүүлэн сургалтыг зохион байгуулав.

Монголын дайвар бүтээгдэхүүн эрхлэгчдийн тэргүүн холбоо нь дайвар бүтээгдэхүүний зах зээлийн өнөөгийн байдал, малчид орлого нэмэгдүүлэх боломж, малаас гарах дайвар бүтээгдэхүүн арьс шир, өлөн гэдсийг хорогдол багатай зөв дадлаар бэлтгэх сургалтыг танхим болон дадлага ажлаар хийж гүйцэтгэв.

dav

Бусад мэдээ

Цахим хичээл

Гарын авлага