Төслийн Зах зээлийн хөгжил бүрэлдэхүүн хэсгийн 2019-2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн уулзалт семинар Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2021 оны 11 дүгээр сарын 18-наас 21-ний хооронд 2 өдөр амжилттай зохион байгуулав.
Уулзалтанд Өвөрхангай аймгийн ЗД-ын орлогч И.Доржсүрэн, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Гүнсэнхорол, хүнс хөдөө ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир, Дундговь, Архангай аймгийн ХАА-н газрын мэргэжилтэнүүд болон төслийн эмэгтэйчүүдийн бүлгийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, төслийн аймаг, сумын ажилтан нар оролцлоо.
Уулзалт семинараар ЗЗБУХ төслөөс 2019-2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, Архангай, Өвөрхангай, Дундговь аймагт хийгдсэн хөрөнгө оруулалт болон бусад үйл ажиллагааны мэдээлэл, орон нутагт гарсан төслийн үр дүн, орон нутагт дахь цаашдын хамтын ажиллагаа, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүлгүүдийн үйл ажиллагааны танилцуулга, үзэсгэлэн худалдаа, “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвтэй танилцах, үйл ажиллагааны туршлага судлах, “Уран томоо” Монгол дээл хувцас, оёдолын эмэгтэйчүүдийн бүлгийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, Хаан банк дээр тулгарч байгаа бэрхшээлүүд, зээлийн бүтээгдэхүүний сурталчилгаа хийх, хоршоо үүсгэн байгуулах, хамтран ажиллах төлөвлөгөөг гаргах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдав.
Малчид болон орон нутгийн мэргэжилтэнүүдийг чадавхжуулах танхим, дадлага ажил хосолсон сургалт зохион байгууллаа
Дундговь аймгийн орон нутгийн мэргэжилтэнүүд, сумын Засаг дарга нар, малчдын бүлгийн ахлагч, малчдад байгалийн бэлчээрийг