Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Мэдээ, мэдээлэл

Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн
Хяналт-үнэлгээний баг Монгол улсад ажиллалаа

Төслийн аймаг сумдад хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, ашиглалттай танилцах, орон нутгийн удирдлагууд, төслийн орон нутгийн ажилтнуудтай төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар уулзаж, үнэлэлт дүгнэлт өгөх төслийн дараагийн шатанд орон нутгийн эрэлт хэрэгцээг судлах зорилгоор ХААХОУС-гийн тус улсыг хариуцсан захирал Хуберт Бойрардаар ахлуулсан баг 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 05-ны хооронд Монгол улсад ажиллалаа. Хяналт үнэлгээний баг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хэрлэн сумын хөрөнгө оруулалтын ажлууд, төслийн хүрээнд байгуулагдсан бэлчээр ашиглагч малчдын бүлэг, эмэгтэйчүүдийн бүлэг, хоршоо, орон нутгийн бизнес эрхлэгч нартай уулзав.

Монгол VEGI төслийн хүрээнд Борнуур, Мандал сумдад бий болсон хүнсний ногооны Экстейншний төвүүд, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны орон нутагт дахь төлөөлөл, төмс, хүнсний ногоо тариалагчид, хоршооны гишүүдтэй уулзаж төслийн үр дүн, хүндрэл бэрхшээл, зах зээл, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар уулзалт зохион байгуулав. Төмс, хүнсний ногоогоо хадгалах агуулах савны багтаамж дутагдалтай байдаг нь гол хүндрэл бэрхшээлийн нэг болж байгааг орон нутгийн тариаланчид ярьж байлаа.
Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав.

Бусад мэдээ

Цахим хичээл

Гарын авлага