Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Мэдээ, мэдээлэл

Хоршоог чадавхжуулах, биржийн зах зээлийн мэдлэг олгох цогц сургалт зохион байгуулав

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн санхүүжилтээр Зорилтот хоршоодын түүхий эд бэлтгэлийн чанарыг сайжруулах, хоршоодыг биржийн байнгын бус гишүүн болгож албан бус дундын зуучлагчгүй түүхий эдээ үйлдвэрлэгчдэд борлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд 8 аймгийн 13 хоршооны удирдлага, ажилтнуудад зориулсан “Хоршоог чадавхжуулах, биржийн зах зээлийн мэдлэг олгох” онол, дадлага хослосон цогц сургалтыг 2022 оны 6-р сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

“Хөдөө аж ахуйн биржийн тухай товч танилцуулга”, ”Бараа түүхий эд, түүний гэрээний стандарт” хичээлийг гишүүнчлэлийн мэргэжилтэн М.Оюунбилэг, “Биржийн гишүүнчлэл, бүрдүүлэх материал, Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж” хичээлийг гишүүнчлэлийн мэргэжилтэн И.Анхбат, “Агуулахын итгэмжлэл, бүрдүүлэх материал” хичээлийг мэргэжилтэн В.Мөнхнэмэх, С.Хишигжаргал, “Баялаг гүрэм” загвар хоршооны ТЭЗҮ хичээлийг Гишүүнчлэл, бүртгэлийн хэлтсийн менежер Б.Гантөмөр заасан бол “Мэргэшсэн түүхий эд бэлтгэгчийн хэрэгцээ шаардлага” танилцуулгыг мэргэжилтэн П.Ариунзул, “Түүхий эд бэлтгэгчийн онолын сургалт /ноолуур бэлтгэл/, “Түүхий эдийн стандартын танилцуулга” “Биржийн барааны тодорхойлолт, код олгох тухай” тус тус хичээлийг мэргэжилтэн Ю.Гэрэлмаа, “Үүсмэл санхүүгийн хэрэгсэл” хичээлийг арилжааны мэргэжилтэн С.Алимаа, “Клиринг, төлбөр тооцоо” ахлах мэргэжилтэн М.Түмэнбуян, “Агуулахын бүртгэлийн болон арилжааны блокчейн системд хэрхэн ажиллах тухай” хичээлийг мэргэжилтэн Ж.Батбаяр нар тус тус амжилттай заалаа.
Сургалтын үеэр хоршоодоос хамгийн их сонирхож лавлаж байсан зүйл бол Загвар хоршоо болон хоршоо арилжаанд орохтой холбоотойгоор НӨАТ-ын мэдээллийг нарийвчлан асууж, тодруулж байсан юм.

 

“Түүхий эдийн сорьц авах, шинж чанарыг тодорхойлох нь” сэдвийг МААЭШХ-ийн ноос ноолуурын лабораторийн эрхлэгч, доктор Д.Нарантуяа хийсэн. Тэрээр хоршоодын ноолуурын дээжинд орчин үеийн зөөврийн багажаар ноолуурын голчийг шинжилж, шинжилгээний дүнг танилцуулсан.

Мөн сургалтад оролцогчдыг “Лора Пьяна Монголиа” ХХК-ийн түүхий эдийн агуулах, “Сор кашимер” ХХК- ийн ноолуурын үйлдвэрийн технологи үйл ажиллагаатай танилцуулж, түүхий эдийн чанар бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгч, арилжаанд орох ноолуурт биет үзлэг хийж баталгаажуулалт хийх талаар мэдлэг олгосон.
Нийт сургалтад оролцогчдод чадавхижуулах сургалтад хамрагдсан сертификатыг олгосон ба хоршоодын агуулахын түүхий эд хариуцсан 12 ажилтанд “Биржийн бараа кодлогчийн эрх олгох” үнэмлэхийг олголоо.

Бусад мэдээ

Цахим хичээл

Гарын авлага