Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Мэдээ, мэдээлэл

СҮХБААТАР АЙМГИЙН МАЛ СҮРЭГТ ҮЗЛЭГ АНГИЛАЛТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ, ЦӨМ СҮРЭГ БҮРДҮҮЛЭХ, БҮРТГЭЛЖҮҮЛЭХ НАМРЫН ТЕХНОЛОГИТ АЖИЛ ХУГАЦААНДАА ЯВАГДАЖ БАЙНА.

Үүлдэр, омгийн малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн малыг Малын үндэсний бүртгэл мэдээллийн санд бүртгэх, удам зүйн үнэлгээгээр гойд ашиг шимтээр шалгарсан малыг үржилд зориулан бойжуулах, борлуулах замаар малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-45, А-72 дугаар тушаалууд, Аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/165 дугаар захирамж ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр Асгат, Баруунурт, Баяндэлгэр, Түмэнцогт, Эрдэнэцагаан сумдад 10930 толгой, Орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн нийт 13 суманд үржлийн малын 1%, нийт 41898 толгой малд “Үржлийн малд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх” ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү ажлын хүрээнд “Үржлийн малд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх” ажлыг намрын технолигт хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж “Баясгалант сүрэг” ХХК, “Билүүт өсөх” хоршоо, “Дэлгэрэн дэврэх буян” ХХК-уудтай хамтран сумдын ХАА-н тасгийн мэргэжилтэнүүд хамтран гүйцэтгэж ажиллаж байна.

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн хөрөнгө оруулалтаар 2021 оны 6-р сард Сүхбаатар аймагт Бод малын үйлчилгээний зогсоол буюу хашааг Цахиртүмэн Алтай ХХК гүйцэтгэж хугацаандаа гүйцэтгэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хүлээлгэн өгсөн билээ. Энэ нь тус ажилд хэрэглэгдэж байгаа нь төслийн үр дүн, аймгийн малчин иргэд үр шимт хүртэж байна.

3You, Gantogoo Ganaa and 1 other

Бусад мэдээ

Цахим хичээл

Гарын авлага