Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Мэдээ, мэдээлэл

“Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье-Зүүн бүсийн чуулга” уулзалтанд ЗЗБУХ Төсөл оролцлоо

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, хоршоологчдод тулгарч буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, уул уурхайн байгууллага, үндэсний томоохон төсөл хөтөлбөрүүдэд жижиг, дунд үйлдвэрийн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье-Зүүн бүсийн чуулга” уулзалтыг зохион байгуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдрийн арга хэмжээг бид Улаанбаатар хотод бус орон нутагт зохион байгуулж, орон нутгийн үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, хоршоологчдодоо хүрч ажиллахыг зорьсон”-оо дурдаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хөгжүүлэх чиглэлээр салбар яамнаас ямар бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм.

Тус чуулганд Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн зохицуулагч С.Занданбал оролцож жижиг дунд бизнес эрхлэгч, малчид, хоршоодыг дэмжих чиглэлээр төслийн хүрээнд явуулж байгаа үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Бусад мэдээ

Цахим хичээл

Гарын авлага