Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт мал үржлийн үйлчилгээний нэгжийг бод, бог малын палк метр, циркул метр, лентметрээр 100 хувь ханган, 2 сумыг бод, бог малын зохиомол хээлтүүлгийн иж бүрэн багаж тоног төхөөрөмжөөр хангаснаас гадна аймгийн хэмжээнд малд зохиомол хээлтүүлэг хийх явуулын пункт, бод мал жинлэх пүүг нийлүүлж 15 сумын ХАА-н мэргэжилтэнг багажаар хангалаа.
Уг хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд Сайнцагаан сумын “Сайнцагаан омог”-ийн хонинд зохиомол хээлтүүлэг хийгдэж малын чанар сайжруулах ажил үр дүнгээ өгч байна.
Малчид болон орон нутгийн мэргэжилтэнүүдийг чадавхжуулах танхим, дадлага ажил хосолсон сургалт зохион байгууллаа
Дундговь аймгийн орон нутгийн мэргэжилтэнүүд, сумын Засаг дарга нар, малчдын бүлгийн ахлагч, малчдад байгалийн бэлчээрийг