Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Мэдээ, мэдээлэл

Төслийн хүрээнд 2018 оноос хойш 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ

Архангай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж байгаа Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилт төсөл нь 2018 оноос эхлэн Архангай аймагт хэрэгжиж байна.
2018, 2019 онд Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумыг зорилтот сумаар сонгон төсөл хэрэгжүүлж байсан бол 2020 оноос 19 сумын хэмжээнд төслийн үйл ажиллагаа хэрэгжиж байна. Төслийн хүрээнд 2018 оноос хойш Архангай аймагт 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.
Өнөөдөр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилт” /IFAD/ төслийн бэлчээрийн удирдлага уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсгийн дэд зохицуулагч Г.Баярхүү, төслийн зохицуулагч С.Занданбал тэргүүтэй ажлын бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзжээ.
Төслийн зохицуулагч болон дэд зохицуулагчдаас Засаг даргад хандан дараах асуудлыг тавьжээ.
Тухайлбал Олон улсын байгууллагаас санхүүждэг төсөл, арга хэмжээнд сумдын удирдлагууд хариуцлагагүй хандах тохиолдлууд ажиглагдаж байгаа учраас нэр бүхий сумдад аудит оруулах, аймгийн Засаг дарга сумдын удирдлагуудтай хийх үр дүнгийн гэрээндээ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар тусгайлан заалт оруулах зэрэг саналууд хэлжээ.
Аймгийн Засаг дарга М.Батжаргал ажлын багт хандан 2022 оны төслийн төлөвлөгөөнд тусгах саналаа танилцуулж, Архангай аймагт хэрэгжиж байгаа салбар хоорондын бусад төсөлтэй уялдуулан ажлыг үр дүнтэй зохион байгуулж, орон нутгийн зүгээс идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлсэн байна.

Бусад мэдээ

Цахим хичээл

Гарын авлага