Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Мэдээ, мэдээлэл

Өвс тэжээлийн агуулах саравч шинээр барих ажлыг улсын комисс хүлээн авлаа

Дундговь аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл болон аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр “Өвс тэжээлийн агуулах саравч шинээр барих” ажлыг энэ сарын 8-ны өдөр улсын комисс хүлээн авлаа. Тус ажил нь 200 орчим сая төгрөгийн өртөгтэй бөгөөд “Хос соёмбот өргөө” ХХК хийж гүйцэтгэжээ.
Өнөөдрийн байдлаар өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх тендэрт шалгарсан аж ахуйн нэгжүүд эхний ээлжийн өвс, тэжээлүүдийг нийлүүлж эхлээд байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат газар дээр нь ажиллаж, цаашдаа өвс тэжээлийн нөөцийг хадгалах, хамгаалах тал дээр илүү анхаарч, агуулах байрыг өргөтгөх шаардлагатай байгааг дурьдлаа.
Аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 80,9 хувьтай байгаа бөгөөд малчдын өрхийн хэрэгцээний өвс тэжээл бэлтгэх ажил удаашралтай буюу 40 орчим хувьтай байгаа юм. Иймд малчдыг өвөлжилтийн бэлтгэл ажилд хариуцлагатай хандахыг уриалж, сумдын Засаг дарга нарт санаачилгатай ажиллаж, чайн чанарын өвс тэжээлийг нөөцлөх зэрэг тодорхой үүрэг чиглэлүүдийг өгчээ.

Бусад мэдээ

Цахим хичээл

Гарын авлага