Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Мэдээ, мэдээлэл

ХАА-н салбарын ажилтаны зөвлөгөөн зохион байгууллаа

2022 оны 03 дугаар сарын 01-02 өдрүүдэд Дундговь аймгийн “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөн”-ийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар 15 сумдын Хөдөө аж ахуйн тасаг, МERIT төсөл, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл, ДЗМОУБ-ын Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ХХААХҮЯамнаас урилгаар оролцож буй мэргэжилтнүүд төрөөс ХХААСалбарт хэрэгжиж буй бодлого, шийдвэр, шинээр батлагдан гарсан Хоршооны тухай хууль болон “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн шинэчлэгдэн батлагдсан журмын танилцуулга мэдээлэл, аймгийн удирдлагуудаас орон нутагт Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилго, чиг хандлага, хамтран ажиллаж буй гадаадын төслүүдээс цаашид хамтран ажиллах боломж зэрэг мэдээлэл хийгдсэн.
Зөвлөгөөний үеэр Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2022 онд хийх ажлын зорилтоо дэвшүүлж, төслийн хөрөнгөөр хийгдэх ажлуудад хяналт тавих, ХХААГ-ын дарга, сумдын Засаг дарга, хөдөө аж ахуйн тасагтай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа.

Бусад мэдээ

Цахим хичээл

Гарын авлага