2021 онд 19 суманд инженерийн хийцтэй гүн урмын худаг гаргаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл улс болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр 19 суманд нийт 30 гүн өрмийн худгийг шинээр гаргана. Мөн Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслийн санхүүжилтээр 10 суманд бэлчээрийн 12 худаг, Хотонт суманд өвс, тэжээлийн агуулах, саравч, Эрдэнэмандал суманд мал төхөөрөх цэг, Эрдэнэбулган суманд хүнсний ногооны зоорь барих, Бизнес инукбатор төвийн тоног төхөөрөмж авах хөрөнгийн асуудлууд шийдвэрлэгдэж, холбогдох зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлээд байна.
Малчид болон орон нутгийн мэргэжилтэнүүдийг чадавхжуулах танхим, дадлага ажил хосолсон сургалт зохион байгууллаа
Дундговь аймгийн орон нутгийн мэргэжилтэнүүд, сумын Засаг дарга нар, малчдын бүлгийн ахлагч, малчдад байгалийн бэлчээрийг