Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил /нэмэлт санхүүжилт/ төслийн 70 хувь, орон нутгийн 30 хувийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймагт 2021 онд ашиглалтанд оруулах бог мал угаалгын ванны эхний ээлж ашиглалтад орлоо.
Мал угаалгын тогтоосон цаг хугацаанд багтаан ашиглалтад авсанаар тухайн сум, багийн малчдын малын эрүүл мэнд, халдварт өвчин, шимэгчдээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тарга тэвээрэг авах, арьс үс нь эрүүлжих чухал ач холбогдолтой юм.
2020 онд Өвөрхангай аймагт нийт 18 мал угаалгын ванныг төсөл орон нутгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж байсан бол 2021 онд нийт 16 ванн шинээр барихаар төлөвлөн ажиллаж байна.
Малчид болон орон нутгийн мэргэжилтэнүүдийг чадавхжуулах танхим, дадлага ажил хосолсон сургалт зохион байгууллаа
Дундговь аймгийн орон нутгийн мэргэжилтэнүүд, сумын Засаг дарга нар, малчдын бүлгийн ахлагч, малчдад байгалийн бэлчээрийг