Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Мэдээ, мэдээлэл

Төслийн зээлийн хүү буурлаа

Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл орон нутгийн иргэд, хөдөө аж ахуйн салбарын бизнесийн үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд 2020 оны 5-р сараас эхлэн Хаан банктай хамтран батлан даалт бүхий “Төслийн зээлийн бүтээгдэхүүн” гарган ажиллаж байна.
Тус зээлийн бүтээгдэхүүнд хөдөөгийн иргэдэд зориулсан өрхийн орлого нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилготой “Эргэлтийн хөрөнгө”-ийн 5 сая, “Хөрөнгө оруулалт”-ын 10 сая төгрөг хүртэл, 30 хүртэл сарын хугацаатай зээлийн хүү 10.8% /жилийн/ болон буурлаа.
Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид зориулсан “Хөрөнгө оруулалт”-ын зээл нь 75 сая төгрөг хүртэл, 60 сарын хугацаатай, зээлийн хүү 12% /жилийн/ болж буурлаа.
Та төслийн зээлийн үйл ажиллагаа хэрэгжиж байгаа Булган, Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод нийт 9 аймгийн бүх сумын Хаан банкны салбар нэгжүүдэд хандан зээлд хамрагдах боломжтой.

 

Бусад мэдээ

Цахим хичээл

Гарын авлага