Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Мэдээ, мэдээлэл

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилт төслийн хэрэгжүүлэх нэгж нь “Бэлчээрийн удирдлага ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” бүрэлдэхүүн хэсгийн дэд зохицуулагчийг шалгаруулж авна.

Төсөл нь Архангай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгуудад бэлчээрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг эрсдэл багатай даван туулах, мөн бичил жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зээл олгох үйл ажиллагааг “Зах зээлийн хөгжил”,  “Бэлчээрийн удирдлага ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь”  бүрэлдэхүүн хэсгүүдийн  хүрээнд хэрэгжүүлдэг.

Төсөл хэрэгжих хугацаа: 2018 оны 6 сараас 2023 оны 9 сар.

Төслийн “Бэлчээрийн удирдлага ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” бүрэлдэхүүн хэсгийн дэд зохицуулагч нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийг хариуцаж санхүүжүүлэгч байгууллага болон хэрэгжүүлэгч яамны удирдамж, чиглэлийн дагуу төслийн түншлэгчид, гэрээт байгууллагууд, орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагааг  хангаж ажиллах;
  • Аймаг, сум, үндэсний түвшинд бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг зохион байгуулах;
  • Орон нутгийн малчдын оролцоог хангаж төслийн зорилтот бүлэг, малчин өрх, орлого багатай иргэд, эмэгтэйчүүдийг төсөлд тэгш хамруулах;
  • Төслийн зорилтот малчдын бүлэгт төслийн үйл ажиллагааг хүргэх, төсөлд хамрагдсан аймаг сумдад бэлчээр ашиглалтын малчдын бүлгүүдийг бэхжүүлэх, бэлчээрийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх үйл ажиллагааг хариуцаж хэрэгжүүлэх;
  • Бүрэлдэхүүн хэсгийн жилийн ажлын болон хөрөнгө оруулалтын төсөв төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тайлагнах;
  • Дотоод ажил болон бусад ажил үйлчилгээ.

Тавигдах шаардлага

  • Хөдөө аж ахуй, хууль эрх зүй, төрийн удирдлагын аль нэг чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй;
  • Төрийн албаны удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Хөдөө орон нутагт төслийг төлөөлж удирдлага зөвлөмжөөр ханган, хяналт тавьж ажиллах чадвартай;
  • Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай;
  • Багаар ажиллах, аливаа асуудалд бүтээлчээр хандаж үр дүнтэй шийдвэрлэх чадвартай;
  • Харилцааны өндөр чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг байх;
  • Хөгжлийн төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, ур чадвартайгаа нотолсон тухай ажилд орох хүсэлт /Монгол, Англи хэл дээр/;
  • CV намтар /Монгол, Англи хэл дээр/;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Их дээд сургуулийн диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цаг хүртэл delgermaa@mofa.gov.mn oyuntuya@pmpmd.mnхаягаар цахимаар ирүүлнэ үү. Баримт бичгийн шаардлага хангасан хүмүүстэй холбогдож ярилцлага хийнэ.

Хаяг: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-16/А, Засгийн газрын 9/А дугаар байр, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, хариуцсан мэргэжилтэн С.Дэлгэрмаа, холбоо барих утас: 261908

Бусад мэдээ

Цахим хичээл

Гарын авлага